Хуулийн этгээдийн 48.8 хувь нь үйл ажиллагаа явуулж байна

Хуулийн этгээдийн 48.8 хувь нь үйл ажиллагаа явуулж байна

Статистикийн бизнес регистрийн санд 2020 оны 3 дугаар улиралд 199.3 мянган хуулийн этгээд бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 15.0 мянга буюу 8.1 хувь, өмнөх оны эцсээс 11.5 мянга буюу 6.1 хувь, өмнөх улирлаас 3.4 мянга буюу 1.7 хувиар тус тус нэмэгджээ.

Хуулийн этгээдийг хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд 2020 оны 3 дугаар улиралд 159.0 мянга буюу 79.8 хувь нь компани, 24.1 мянга буюу 12.1 хувь нь төрийн бус байгууллага, 4.7 мянга буюу 2.3 хувь нь төсвийн байгууллага, 5.1 мянга буюу 2.5 хувь нь нөхөрлөл, 4.6 мянга буюу 2.3 хувь нь хоршоо байна.

Бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийг байршлаар авч үзвэл, нийслэл Улаанбаатар хотод нийт хуулийн этгээдийн 150.7 мянга буюу 75.6 хувь, Төвийн бүсэд 17.1 мянга буюу 8.6 хувь, Хангайн бүсэд 14.9 мянга буюу 7.5 хувь, Баруун бүсэд 10.8 мянга буюу 5.4 хувь, Зүүн бүсэд 5.8 мянга буюу 2.9 хувь нь бүртгэлтэй байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.