Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцэхээр буцаалаа
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо.
Шүүх хуралдаанаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Мөн шүүх хуралдааныг дахин хэлэлцүүлэхээр прокрурорт буцаажээ.
Анхан шатны шүүхээс Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар сүрдүүлсэн хэмээн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ял оноогоод байсан юм.
Тодруулбал, Х.Бат-Ялалтад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 604 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.