Хятадын Дэд даргын зөвлөх асанг авлигын хэргээр шалгаж эхлэв

Хятадын Дэд даргын зөвлөх асанг авлигын хэргээр шалгаж эхлэв

БНХАУ-ын Дэд дарга Ван Чи Шанийн удаан хугацааны хамтрагчийг авлигын хэрэг болон “ноцтой” хууль зөрчсөн хэмээн сэжиглэн мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлсэн тухай Хятадын эрх бүхий байгууллагаас мэдээллээ.

Ноён Дон Хунгийн тухайд БНХАУ дахь авлигатай тэмцэх эрх бүхий байгууллага болох Сахилгын хяналтын төв хороог 2017 он  хүртэл даргалж ирсэн ноён Вангийн удирдлага дор Сахилгын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллаж байв.

Харин Сахилгын хяналтын төв хороо өнгөрөгч Баасан гараг (02/Х)-т цахим хуудсандаа ноён Донг “Хууль тогтоомж, намын дүрмийг ноцтой зөрчсөн гэж сэжиглэж байна” гэх нэг өгүүлбэр бүхий мэдэгдлийг байршуулжээ.

Хэдийгээр ноён Донгийн ажил мэргэжлийн намтарын мэдээлэл элбэг бус ч ноён Дон, Ван нарын 1990 оноос хойш нөхөрлөлийн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон тэмдэглэсэн байдаг.

Ерөнхийлөгч Ши Жин Пиний 2012 оноос хойш хэрэгжүүлсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцсэн ширүүхэн тэмцлийг ноён Ван болон түүний баг удирдан зохион байгуулж байсан ба ерөнхийлөгчийн ойрын хүн гэгдэх Ванг 2018 онд тус улсын дэд ерөнхийлөгчөөр томилж байсан юм.

Хятад улсад энэ төрлийн албан тушаал хашиж байсан хүмүүсийг мөрдөн шалгах нь ердийн бус ба энэ төрлийн томоохон улс төрчдийн ойрын хүмүүсийг онилсон нь ховор тохиолдол боллоо.

ЭХ СУРВАЛЖ: Авлигатай Тэмцэх газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Ford” ажилтнуудаа зургаадугаар сар хүртэл гэрээсээ ажиллахыг зөвшөөрнө 2020-10-09

Жээнбеков Киргизийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хэзээ орхихоо хэлжээ 2020-10-09

Нобелийн Энх тайвны шагналтан өнөөдөр тодорно 2020-10-09

ОХУ-д өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдол 12 мянга давжээ 2020-10-09

Нобелийн Энх тайвны шагналын эзэн тодорлоо 2020-10-09

Хятадын Дэд даргын зөвлөх асанг авлигын хэргээр шалгаж эхлэв 2020-10-09

Япон улс гадаадын иргэдийн газар худалдан авалтад тавих хяналтаа чангатгахаар төлөвлөж байна 2020-10-09

Трамп коронавирусний тээгч байхаа больсон гэж мэдээллээ 2020-10-11

ОХУ-д халдварын шинэ тохиолдол гурав дахь өдрөө дараалан дээд үзүүлэлтэд хүрчээ 2020-10-12

Билл Гейтс: Дээд зэргийн үр дүнтэй вакцины хүчинд л хүмүүс хэвийн амьдралдаа эргэн орно 2020-10-12

Коронавирусний халдварын хоёр давалгаа СҮЙРЭЛ ДАГУУЛЖ эхэллээ 2020-10-12