“Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүдтэй уулзалт ярилцлага хийв

“Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүдтэй уулзалт ярилцлага хийв

Нээлттэй засгийн түншлэл гэдэг нь гишүүн орнууддаа нээлттэй, иргэдийн оролцоог дэмждэг, тэднийг сонсдог, авлигын эсрэг тэмцдэг, тухайн орныхоо Засгийн газрыг хариуцлагатай болж дэвжихэд нь дэмжлэг үзүүлж,  олон улсын тавцанд гаргах зорилго бүхий олон талт хамтын ажиллагааны нэгдэл юм. Дэлхийн 69 орон энэ түншлэлд нэгддэг. Манай орон 2014 онд нэгдэн оржээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны лхагва гаригт “Нээлттэй засгийн түншлэл”-ийн ажлын хэсгийн гишүүн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө 2020-2024”-ийг  танилцуулж, “Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө III”  -ын хэрэгжилтийн явц, биелэлтийг хэлэлцлээ. Улмаар “Нээлттэй засаглалийн түншлэлийн үйл ажиллагааны  төлөвлөгөө-IV”-ийг төлөвлөх бэлтгэл ажлыг хангах,  мэдээллийг олон нийтэд хүргэх, цахим сувгийн ажиллагааг тогтмолжуулах, асуудал хариуцсан төрийн байгуулагуудын, иргэний нийгмийн байгууллагын ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг даалгав. Цаашид оролцогч талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллахыг хүслээ.

ЭХ СУРВАЛЖ: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төлбөрийн тэнцэл 398.6 сая америк долларын алдагдалтай гарлаа 2020-10-10

Улсын хэмжээнд оны эхний 9 сард мал, амьтны халдварт галзуу өвчний 73 тохиолдол бүртгэгджээ 2020-10-10

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа 2020-10-10

Японы Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөв 2020-10-10

Н.Түвшинбаяр Монголын Крикетийн Холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав 2020-10-10

“Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүдтэй уулзалт ярилцлага хийв 2020-10-10

Төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэн салхитай байна. 2020-10-11

Худалдаа арилжаа хийх, бизнес эхлэхэд сайн 2020-10-11

Тусгай үүргийн онгоцоор 259 иргэн эх орондоо ирлээ 2020-10-11

"Морин хуур" 33 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад орох дуунууд тодорлоо 2020-10-11

"Саарал жагсаалт"-аас гарвал манай банкуудад тавих шаардлага ЗӨӨЛӨРНӨ 2020-10-11