Үндсэн мэргэшлийн сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт боллоо

Үндсэн мэргэшлийн сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт боллоо

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн /Резидентийн/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтад Үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1500 орчим хүн бүртгүүлэн өрсөлдөж байна. Энэ жилийн шалгалт хэд хэдэн онцлогтой болж байна.

Үүнд:

-Жишиг сорилыг төвийн вэб хуудсанд байршуулснаас гадна хаана байгаагаас үл хамааран элсэгч өөрийгөө сорих цахим шалгалтыг өгч шалгалтандаа бэлтгэх боломжийг анх удаа бүрдүүллээ.

-Дэвшилтэт технологийг ашиглан анх удаа цаасгүй шалгалтыг зохион байгуулж байна.

-Шалгалт дуусмагц дүн ухаалаг төхөөрөмж дээр гарч шалгуулагч дүнгээ шууд харах боломж бүрдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.