"Хүнсчдийн төгөл" байгуулав

"Хүнсчдийн төгөл" байгуулав

Бүх нийтээр мод тарих өдөр ХХААХҮЯ, Монголын махны холбоо, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хамт олон хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр "Хүнсчдийн төгөл" байгууллаа. Мөн энэ онд тохиож буй Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойд зориулан ийнхүү "Хүнсчдийн төгөл" гэж нэрлэжээ. 

Төглийн мод суулгаж тарихад ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Д.Бадарч, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг тэргүүтэй холбогдох байгууллагын төлөөлөгч 100 гаруй хүн идэвхтэй оролцож, хүнсний аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг бэлгэдэн 90 мод тарилаа.

“Хүнсчдийн төгөл” байгуулснаар байгаль орчныг хамгаалах нийгмийн хариуцлагыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа олон нийтэд хүнсний аж үйлдвэрийн салбарыг сурталчлах зорилготойг зохион байгуулагчид хэлж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.