Я.Содбаатар: Хил нээхгүй, шаардлагатай бол ХӨЛ ХОРИОГ сунгана
Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр /2020.10.13/ хэвлэлийнхэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ хил нээхгүй, шаардлагатай гэж үзвэл өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгана гэлээ.
Тэрбээр "Аравдугаар сарын 31-нийг дуустал хөл хориог сунгасан. Хил дээр тавьсан хөл хориог үргэлжлүүлнэ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хил нээхгүй, хөл хориог шаардлагатай гэж үзвэл сунгана. Гэхдээ энэ бүхнийг Засгийн газрын хуралдаанаас эцэслэж, шийдвэрлэдэг" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.