Я.Содбаатар: "Эрдэнэт"-ийн нэг ч хувийг хувийн хэвшилд өгөхгүй

Я.Содбаатар: "Эрдэнэт"-ийн нэг ч хувийг хувийн хэвшилд өгөхгүй

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгөх гэж байна гэх мэдээлэл олон нийтийн дунд түгжээ. 

Өмнө нь үйлдвэрийн 49 хувийг төрд авах асуудлаар Засгийн газраас Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Шадар сайд Я.Содбаатар ажиллаж байгаа юм.

Тэрбээр өнөөдөр /2020.10.13/ "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах асуудал ямар шатанд яваа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Шадар сайд Я.Содбаатар "Энэ асуудал сүүлийн таван жил яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд таван Ажлын хэсэг гарч, ажиллаж байсан. УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Ажлын хэсгийн хүрээнд холбогдох газартай нь уулзаж, судалгаа тооцоог хийж байна. Засгийн газар байр сууриа нэгтгэж, тухайн аж ахуйн нэгжтэй нь хэлцэл хийнэ. Монголбанк, Хөгжлийн банк, Засгийн газрын бүх төлөөлөл орж ажиллаж байна. Орон нутгийн сонгууль болж байгаа болохоор энэхүү сэдвийг улстөржүүлж байна. Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрийн хувийг ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгжид өгөхгүй. Цаашид 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж байх болно" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр хоёр хүнээс коронавирус илэрчээ 2020-10-13

Я.Содбаатар: Хил нээхгүй, шаардлагатай бол ХӨЛ ХОРИОГ сунгана 2020-10-13

"Эрдэнэт үйлдвэр"-ийн лого, нэршлийг Монгол, Орос, Англи хэл дээр үндсэн барааны тэмдэгтээр бүртгүүллээ 2020-10-13

НИТХ-ын сонгууль: Автоматжуулсан системийг туршлаа 2020-10-13

А.Амгаланбаатар: "Капитал" банкнаас авах 240 тэрбумыг өдөр бүр нэхнэ 2020-10-13

Я.Содбаатар: "Эрдэнэт"-ийн нэг ч хувийг хувийн хэвшилд өгөхгүй 2020-10-13

Амьсгалын замын өвчлөл нэмэгджээ 2020-10-13

“Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургууль 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа 2020-10-13

Орон нутгийн сонгуульд санал тоолох машин хэрэглэхгүй байхыг шаардлаа 2020-10-13

Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ 2020-10-13

Спорт авиралтын тэмцээнд нэг сумын 400 шахам тамирчин оролцож байна 2020-10-13