Монголд 92 улсын 4,4 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна
Монгол Улсад энэ оны гуравдугаар улирлын байдлаар 92 улсын 4.4 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрлөж, мөн сайн дурын ажил хийж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 орноор, ажиллагсдын тоо 6.0 (57.7 хувь) мянган хүнээр цөөрчээ. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.8 (86.7 хувь) мянга нь эрэгтэй, 0.6 (13.3 хувь) мянга нь эмэгтэй. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 47.0 хувь нь БНХАУ, 6.6 хувь нь ОХУ, 5.9 хувь нь Австрали, 4.6 хувь нь БНСУ, 4.2 хувь нь Вьетнам, 4.0 хувь нь АНУ, 3.4 хувь нь Өмнөд Африк, 2.9 хувь нь Филиппин, 2.4 хувь нь Их Британи, 1.7 хувь нь Япон Улс, 17.3 хувь нь бусад улсын харьяат юм. Насны бүлгийн хувьд 18.4 хувь нь 45-49 насны, 15.0 хувь нь 35-39 насны, 14.8 хувь нь 40-44 насны, 2.1 хувь нь 24 хүртэлх насныхан байв.
Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 1.8 (41.1 хувь) мянга нь Улаанбаатарт, 1.3 (29.3 хувь) мянга нь төвийн, 0.9 (21.2 хувь) мянга нь зүүн, 0.2 (6.8 хувь) мянга нь хангайн, 0.07 (1.6 хувь) мянга нь баруун бүсэд ажиллажээ. Тэдний 2.1 (48.4 хувь) мянга нь диплом, бакалаврын дээд, 1.4 (32.2 хувь) мянга нь техник, мэргэжлийн, 0.3 (7.0 хувь) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 0.4 (9.2 хувь) мянга нь бүрэн дунд, 0.1 (3.2 хувь) мянга нь суурь боловсролтой.
Ажил эрхэлж буй гадаад иргэд өмнөх улирлаас 504 (13.0 хувь) хүнээр нэмэгджээ. Тухайлбал, барилгын салбарт 361 (4.2 дахин), тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарт 92 (73.6 хувь), боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 47 (19.0 хувь), бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 103 (17.0 хувь), уул уурхай, олборлолтын салбарт 164 (10.5 хувь) хүнээр нэмэгдсэн байна. Манай улсад энэ оны 3 дугаар улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 1.7 (39.3 хувь) мянга нь уул уурхай, олборлолтын, 709 (16.2 хувь) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 614 (14.0 хувь) нь боловсрол, 472 (10.8 хувь) нь барилгын, 294 (6.7 хувь) нь боловсруулах үйлдвэрлэл, 217 (4.9 хувь) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 126 (2.9 хувь) нь удирдлага болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 0.2 (5.2 хувь) мянга нь бусад салбарт ажиллаж байна. Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд 3.3 (76.0 хувь) мянга нь ХХК-д, 0.5 (11.9 хувь) мянга нь төсөвт байгууллагад, 0.1 (2.8 хувь) мянга нь ТББ-д ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.