Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ

Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-тай өнөөдөр (2020.10.13) уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан, амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага чухал. Цаашид гадаад, дотоодын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар онцлов.  Иймд Монгол, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Энэтхэг улсын Парламентын судалгааны  туршлагаас хуваалцах, боловсон хүчнээ чадавхжуулахад дэмжин ажиллана хэмээн найдаж байна гэлээ.

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх Парламентын судалгааны ажлаар Энэтхэг улстай хамтран ажиллах боломжийг хангаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ялангуяа хүний нөөцийг чадавхжуулах, 100 хувийн болон бусад хөнгөлөлттэй тэтгэлэгээр сургах боломжтой гэлээ. Мөн Энэтхэг улсад Парламентын судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болох  PRS, PRIDE, Энэтхэгийн Парламентын Номын сан зэрэг байгууллагуудтай холбоо тогтоон, хамтран ажиллах боломжийг нээж өгөх тухайд анхаарна гэдгээ онцолсон юм.

Иймээс ойрын хугацаанд талууд энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

А.Амгаланбаатар: "Капитал" банкнаас авах 240 тэрбумыг өдөр бүр нэхнэ 2020-10-13

Я.Содбаатар: "Эрдэнэт"-ийн нэг ч хувийг хувийн хэвшилд өгөхгүй 2020-10-13

Амьсгалын замын өвчлөл нэмэгджээ 2020-10-13

“Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургууль 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа 2020-10-13

Орон нутгийн сонгуульд санал тоолох машин хэрэглэхгүй байхыг шаардлаа 2020-10-13

Энэтхэг улс Парламентын судалгааны хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ 2020-10-13

Спорт авиралтын тэмцээнд нэг сумын 400 шахам тамирчин оролцож байна 2020-10-13

Монголд 92 улсын 4,4 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна 2020-10-13

Гэр хорооллын 189 мянган айл өрх цахилгааны тарифын 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой 2020-10-13

Төрийн албанд цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ 2020-10-13

Эрүүл мэнд, цагдаа, боловсролын байгууллагуудад парк шинэчлэл хийлээ 2020-10-13