Монголчууд Ирланд паспорт авах гээд 19000 еврогоор залилуулжээ
Ирландын иргэншил авч, паспорттой болох гэсэн монгол хос мөнгөө залилуулаад зогсохгүй хуурамч бичиг баримтны хэргээр шүүхээс шийтгэгджээ
IrishTimes-д бичсэнээр тэд гурван хүүхэдтэй бөгөөд Ирландын хуурамч паспорт авахын тулд Монголд орон сууцаа зарсан байжээ.
Наранбат Ганбат буюу гэрийн эзэн эхлээд зуучлагчтай уулзаж, эхнэр Алтанхундага Бадрахад ирланд паспорт авахад хэрэгтэй сертификат захиалсан байна. Эхлээд 11 мянган евро төлөөд дараа нь паспортоо авахдаа 7000 евро нэмж төлөөд талархснаа илэрхийлэн 1000 евро өгсөн байна.
Ирландын шүүгч Полин Кодд Наранбат Ганбатад 3 жил, эхнэрт нь мөн 3 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Тэднийг Ирландад Чехийн хуурамч паспортой нэвтэрч, хууль бусаар ажилд орсон гэж гэдгийг шүүхээс тогтоожээ.
Мөн Монголын бас нэгэн иргэн Гантулга Төрбаян мөн сертификат авах гэж 25 мянган евро төлсөн хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ял авчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.