Ипотекийн зээлийг ЗУРГААН хувийн хүүтэй олгож эхэллээ
Ипотекийн зээлийг өнөөдрөөс эхлэн арилжааны банкууд 6 хувийн хүүтэй олгож эхэлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд мэдэгдсэн. Тэгвэл Хаан банкнаас тодруулахад, аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн гэсэн хариу өглөө.
Харин Төрийн банкнаас тодруулахад "Одоогоор манай банканд тийм мэдээлэл, чиглэл ирээгүй байна" гэлээ.
Сануулахад, Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Монголбанк, Засгийн газар хамтран судалж, Ажлын хэсэг байгуулагдсаныг есдүгээр сарын 14-нд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдэгдэж байсан юм.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авахын тулд өрхийн дундаж орлого нь 1 сая гаруй төгрөг байх ёстой. Монголбанкнаас 50 тэрбум төгрөг, Арилжааны банкуудаас 40 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэллээ" гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.