“Дэрэн” клубийн эмэгтэй баг Дээд Лигийн хошой аварга болов
Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны "Эмэгтэйчүүдийн Дээд Лиг 2020" тэмцээнд "Дэрэн" клубийн эмэгтэйчүүдийн баг түрүүлж, Дээд Лигийн хошой аварга боллоо.
“Зайсан хилл” цогцолборын кино театрт лхагва гарагт /2020.10.14/ зургаа дахь удаагийн эмэгтэй хөл бөмбөгчдийн Дээд Лигийн хаалтын ёслолыг зохион байгуулсан юм.
"Дэрэн" клуб Лигийн хошой аварга болсон бол "Туулын Том Тулнууд" клуб мөнгөн медаль хүртэж, гурван удаагийн аварга "Арвис" хүрэл медалийн эздээр шалгарлаа.
Шагналт байрын багуудаас гадна шилдэг тоглогчид шагналаа гардан авахад Ө.Ундрах шилдэг довтлогч, С.Удвал шилдэг хагас хамгаалагч, Н.Дашдулам шилдэг хамгаалагч, Б.Мөнхзул шилдэг хаалгачийн шагналыг тус тус хүртлээ. Мөн энэ лигийн тоглолтуудыг шударгаар дэнсэлж шүүсэн шилдэг шүүгчээр Н.Оргил нэрлэгдэв.
Монголын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт хувь нэмрээ оруулж буй тоглогч, дасгалжуулагч, зүтгэлтнүүд нэг дээвэр дор цугласан энэ өдөр "Охид эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн замнал" олон улсын цахим уулзалт маш үр өгөөжтэй болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.