Дүүрэг бүр дээр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байна
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээг энэ сарын 8-наас эхлэн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв буюу Дүнжингарав, Мишээл, Драгоноос үйлчилгээ үзүүлж байна.
Өмнө нь зөвхөн “100 айл” дахь улсын бүртгэлийн газраас үйлчилгээ үзүүлдэг байжээ. Ингэж олон газар салбараа нээснээр тус үйлчилгээний ачаалал буурч, төвлөрлийг саармагжуулах, хамгийн гол нь энэ үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх ач холбогдолтой аж.
Түүнчлэн “100 айл” дахь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлах 7011-3580 утасны дугаар ашиглагдахгүй болж, дүүрэг тус бүр зөвлөгөө, мэдээлэл авах лавлах утастай болсон байна.
Нийслэлийн дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны жагсаалт:
Баянгол дүүрэг дэх УБХ – 7575-9497
Баянзүрх дүүрэг дэх УБХ – 267013, 262647
Сонгинохайрхан дүүрэг дэх УБХ – 7722-1890
Сүхбаатар дүүрэг дэх УБХ – 7723-1890, 7011-4189
Хан-Уул дүүрэг дэх УБХ – 7724-1890, 7711-1255
Чингэлтэй дүүрэг дэх УБХ – 7725- 1890
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.