Э.Оюунболдын шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны аравдугаар сарын 19 буюу өнөөдөр болох байсан ч хойшилжээ.
Тодруулбал өмгөөлөгч нь өвчтэй, акт ирүүлсэн учраас ийнхүү хойшилсон байна.
Уг шүүх хурлын шийдвэрээр түүнийг улсын аварга цолтойгоо үлдэх эсэх нь шийдэгдэх юм. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар хийхдээ “Шүүхийн шийдвэр эцэслэн гарсаны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргана” хэмээж байсан юм.
Өмнө нь түүнд анхан шатны шүүхээс Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэр гаргаж, давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин “түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.