Төрийн албаны ерөнхий шалгалтыг 460 иргэн өгөхөөр бүртгүүлжээ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 460 иргэн өгөхөөр бүртгүүлжээ

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Төрийн албаны Ерөнхий шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус шалгалтыг Төв аймагт 460 иргэн өгөхөөр бүртгүүлжээ.

Төрийн албаны Төв аймаг дахь салбар зөвлөлийн нэгдсэн хуралдаан болж 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэх Төрийн албаны Ерөнхий шалгалтын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах ажил үүргийн хуваарийг танилцуулж, анхаарах асуудлаар чиглэл өглөө. 

Уг салбар комисс, дэд ажлын хэсгийн Төрийн албаны Төв аймаг дахь салбар зөвлөлийг 2020 оны 22 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд салбар комисс таван  гишүүн, дөрвөн дэд ажлын хэсэгт 19 албан хаагч ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.