Орон сууцны зургаан хувийн ЗЭЭЛ ОЛГОХ журам

Орон сууцны зургаан хувийн ЗЭЭЛ ОЛГОХ журам

Аравдугаар сарын 12-ноос арилжааны банкууд Ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн билээ. Одоогоор 38 иргэн зээлд хамрагдаад байгаа аж.

Орон сууцны 6 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд ямар шалгуур хангасан байх ёстойг танилцуулъя. 

ШААРДЛАГА

  • Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх,
  • Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан,
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох,
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох,
  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгсөн байна,

Энэхүү шинэ журам шинээр зээлдэгчдэд үйлчлэх бөгөөд 2020 оны аравдугаар сарын 1-нээс өмнө 8 хувийн зээлээр орон сууц худалдан авсан хүмүүст хамаарахгүй юм. Харин 8 хувийн зээлээ төлж дууссаны дараа зургаан хувийн хүүтэй зээл авах боломж иргэдэд нээлттэй байх болно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.