Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зогсоолыг зориулалтын бусаар ашиглахыг зогсооно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зогсоолыг зориулалтын бусаар ашиглахыг зогсооно

Хэрвээ та хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэмдэглэгээтэй авто зогсоолд машинаа тавьдаг бол сайн анхаарна уу. Тухайлбал 1 цагийн 2000 төгрөгийн төлбөртэй зогсоол байна гэж бодъё. Та 4 цагийн хугацаанд машинаа байрлуулахад 8000 төгрөг болно.

Хэрвээ таны зогссон зогсоол хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэмдэглэгээтэй байсан бол та 25 дахин нэмж төлөх буюу 200,000 төгрөг төлнө. Энэхүү журмыг танилцуулбал:

Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам. НИТХ Тогтоол 4/27. "11.1 Галын болон түргэн тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолын талбай, мөн зориулалтын бус газарт тээврийн хэрэгслийг байрлуулсан тохиолдолд тухайн үйлчлүүлэгч нь цагийн төлбөрийг хорин тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлнө".

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зогсоолыг зориулалтын бусаар ашиглахыг зогсоохоор ШӨХТГ, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, ЗТХЯ, МХЕГ, ХНХЯ, УБЗАА, СХЗГ, ТЦА ЗЦГ, ХБХХЕГ хамтарсан ажлын хэсгийг байгуулж байна. 

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.