Гавьяат тамирчин Ц.Энхжаргалд МҮОХ-ноос хүндэтгэл илэрхийлэв

Гавьяат тамирчин Ц.Энхжаргалд МҮОХ-ноос хүндэтгэл илэрхийлэв

“Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, 2006 оны оюутны ДАШТ-ий алт, “Бусан-2002”, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хошой аварга, Ази тивийн АШТ-ий гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгө, Иван Ярыгин, Бакугийн “Алтан Гран при”, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний хүрэл, Дан Колов, Яшар Догу, Румыний ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ.

Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэхүү тэмцээнээрээ спортын тамирчны замналаа дуусгаж, өөрийн нэрэмжит тэмцээнийг эмэгтэй 10 жингийн ангиллаар зохион байгуулж байгаа юм.

Тус тэмцээний нээлтийн ёслолд Монголын үндэсний олимпийн хороог төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Ц.Энхжаргалд хүндэтгэл илэрхийллээ.

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд анхны томоохон амжилтуудыг гаргасан Ц.Энхжаргал нь манай эмэгтэй тамирчдын бахархал, үлгэр дууриалал болсон эрхэм хүндтэй тамирчин билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.