Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн нээлт энэ сарын 23-нд болно
Жил бүр манай улсад зохион байгуулагддаг Монгол, ОХУ хоёр орны найрамдалт харилцааны түүх, дурсгалыг сэргээж, үнэ цэнийг эргэн сануулдаг найрамдлын өдрүүд энэ сарын 23-наас ирэх арваннэгдүгээр сарын 23-нд болно. Мөнхийн хөрш, хаяа дэрлэн оршин суудаг манай хоёр орны хооронд дипломат харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа тогтоосны 100 жилийн ой ирэх жил болно.
Нэгэн зууны замыг хамтдаа туулсан харилцааны түүхэн замналд жил бүр шинэ өнгө нэмдэг уламжлалт найрамдалт өдрүүдийн 60 дахь жилийн үйл ажиллагааны нээлт энэ сарын 23-нд болох бөгөөд нээлтийн үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулах юм байна.
Тодруулбал, Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн нээлтийг энэ сарын 23-ны өдрийн 16:00 цагаас “UBS” телевиз Монгол орон даяар шууд дамжуулахаас гадна манай хоёр орны урлагийн одод оролцсон хүндэтгэлийн тоглолтыг Бүгд найрамдах Буриад улсын Төв радио телевизийн "Тивиком" компани, бүх Сибирийн төв телевиз "ТиВиСи" сувгаар ОХУ-д мөн шууд дамжуулахаар болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.