“Рокит Бэй”-ийн бүтээсэн “Fragile” цахим тоглоом ирэх сард нээлтээ хийнэ

“Рокит Бэй”-ийн бүтээсэн “Fragile” цахим тоглоом ирэх сард нээлтээ хийнэ

Реппэр, жүжигчин, продюсер “Авьяаслаг Монголчууд” болон Америкийн CBS телевизийн “The world’s best” шоуны шүүгч Рокит Бэй буюу О.Баярсайханы шинэ төсөл ирэх арваннэгдүгээр сарын 11-нд нээлтээ хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс”, “Хариуцлага” хэмээх гурван цомог гаргасан бөгөөд “ОННЦ ДҮМД – 1, 2” цувралын зохиолыг бичиж, найруулж байсан билээ.

Тэгвэл Рокит Бэй энэ удаад “Beer night” студийнхэнтэй хамтран “Fragile” цахим тоглоом бүтээж, Монголоос анх удаа “Steam”(дижитал тоглоомын худалдаа, олон нийтийн сүлжээ бүхий платформ)-д байршуулсан. Энэхүү тоглоомд нийгмийн эмзэг сэдэв болсон хүүхдийн наймаа, хүчирхийллийн тухай үйл явдал өрнөх аж.

Мөн өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан уг тоглоомыг хүүхдийн тархи, оюун ухаан “хэврэг” гэдэг утгаар “Fragile” буюу Хэврэг гэж нэрлэжээ. Тоглоом бүтээх ажил 2019 оны дундуур эхэлсэн бөгөөд уг тоглоом дээр “Эвдэрхий хүн”, “Бор арьст Гаамп” клип болон “ОННЦ ДҮМД” цувралыг бүтээсэн баг ажилласан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сүүлийн 2 удаагийн шалгалтаар 70 гаруй тн хуурамч цемент хураан авчээ 2020-10-21

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-тай цахим уулзалт хийлээ 2020-10-21

Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн нээлт энэ сарын 23-нд болно 2020-10-21

Сиэтлийн нислэгээр ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээнд халдвар илэрчээ. 2020-10-21

Малдаа яваад төөрсөн, сураггүй болсон 36 иргэнийг эсэн мэнд оллоо 2020-10-21

“Рокит Бэй”-ийн бүтээсэн “Fragile” цахим тоглоом ирэх сард нээлтээ хийнэ 2020-10-21

Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана 2020-10-21

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа 2020-10-21

Дархан цаазат газраас хуш модны самарыг түүж бэлтгэхийг хориглодог 2020-10-21

Үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах хүсэлт гаргалаа 2020-10-21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргатай цахим уулзалт хийв 2020-10-21