Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн эхэллээ

Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн эхэллээ

Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар оролцож байна.

Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын шатанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор

- Орон сууц нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөнийг Төв аймагт
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг Өвөрхангай аймагт
- Барилгын материал үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөнийг Архангай аймагт тус тус зохион байгуулсан.

- 2020.10.20-нд Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо сэдэвт салбар хуралдаан
- 2020.10.21-нд Барилга угсралтын үе шатны ажлын чанар хяналтын тогтолцоо сэдэвт салбар хуралдаан
- 2020.10.22-НД БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

-ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ,

-ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
САЛБАРЫН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД

Эх сурвалж: БХБЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.