Хятадын дөрвөн вакцин туршилтын сүүлийн шатанд орж 60 гаруй мянган хүнд тариад байна

Хятадын дөрвөн вакцин туршилтын сүүлийн шатанд орж 60 гаруй мянган хүнд тариад байна

Хятад улсад хөгжүүлж буй коронавирусний вакцинуудаас дөрвөн төрлийнх нь туршилтын хамгийн сүүлчийн шатанд ороод байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд 610 сая тунг үйлдвэрлэх боломжтой тооцоолол гарчээ.

Тодруулбал, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн хэлтсийн орлогч дарга Тянь Баогуо мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “Хятад улсын дөрвөн төрлийн коронавирусний вакцин хамгийн сүүлийн буюу 3-р шатны туршилтын шатанд ороод байна. Одоогоор 60 гаруй мянган хүнд дээрх вакциныг туршилтаар тариад байгаа бөгөөд онц ноцтойгоор харшилж, сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол гараагүй” гэжээ.

 Эмнэлзүйн туршилтын 3-р шат нь тухайн вакцины баталгааг олон улсад хүлээн зөвшөөрөх нь чухал үзүүлэлт болдог юм.

 Вакцины судалгааны багийн ахлагч, Үндэсний Эрүүл мэндийн хорооны Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төвийн эрхлэгч Жөн Жунвэйгийн хэлж буйгаар, энэ оны эцэс гэхэд Хятадын вакцин үйлдвэрлэлийн хүчин чадал 610 сая тунд хүрэх төлөвтэй байна. Мөн ирэх онд үйлдвэрлэлийг өргөжүүлж, дотоод болон гадааддаа шаардагдах Хятадад үйлдвэрлэсэн вакцины эрэлтийг хангах аж.

Хятад улс вакцин хөгжүүлэлтэд техникийн таван үндсэн аргачлалаар ажиллаж байгаа бөгөөд эдгээр нь идэвхгүй /амьгүй/ вакцин, уургийн дахин нэгтгэсэн вакцин, булчирхайн вирус зөөгч вакцин, вирусний халдварлах чадварыг сулруулсан вакцин, нуклейн хүчлийн вакцин зэрэг юм.

“Одоогоор Хятадад хөгжүүлж буй вакцинуудаас 13 нь эмнэлзүйн шатанд ороод байгаа бөгөөд дээрх таван төрлийн аргачлалын /техникээр/  вакцинуудаас бүгдээс нь эмнэлзүйн шатанд шилжсэн вакцин байгаа юм. Харин идэвхгүй, булчирхайн вирус зөөгч вакцин гэсэн хоёр төрлөөс 4 вакцин хамгийн сүүлийн шатанд шилжээд байгаа бөгөөд үр дүн сайтай байгаа” хэмээн Жөн Жунвэй мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ромын Пап лам ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжжээ 2020-10-22

Д.Медведев: ОХУ, Монгол Улс төрийн болон намууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий 2020-10-22

Япон гадаадын тэмцээнд орсон жүдочдоо карантинд оруулахгүй 2020-10-22

“Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа 24 хувийг цомхотгоно 2020-10-22

“Tesla” компанийн гуравдугаар улирлын орлого шинжээчдийн таамаглаж байснаас давжээ 2020-10-22

Хятадын дөрвөн вакцин туршилтын сүүлийн шатанд орж 60 гаруй мянган хүнд тариад байна 2020-10-22

“Facebook” Европт болзооны үйлчилгээгээ нэвтрүүлж байна 2020-10-22

Монголд цахим луйвар хийсэн ХЯТАДУУДАД 4-12 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо 2020-10-22

“iPhone 12 Pro” утас ноцтой дутагдалтай болохыг нь шинжээчид илрүүлжээ. 2020-10-22

Коронавирусний халдвартай хүмүүст зориулсан зочид буудал нээгдлээ 2020-10-22

Бангкок хотод зарлагдсан онц байдлыг цуцаллаа 2020-10-23