“iPhone 12 Pro” утас ноцтой дутагдалтай болохыг нь шинжээчид илрүүлжээ.

“iPhone 12 Pro” утас ноцтой дутагдалтай болохыг нь шинжээчид илрүүлжээ.

АНУ-ын “Apple” компанийн өнгөрсөн долоо хоногт танилцуулсан шинэ загварын “iPhone 12 Pro” утас ноцтой дутагдалтай болохыг нь шинжээчид илрүүлжээ.

“Verge” хэвлэлд мэдээлснээр, шинэ ухаалаг утас ялангуяа 5G сүлжээнд холбогдсон үед цэнэгээ маш хурдан буюу 4G сүлжээнд холбогдсоноос 20 хувиар хурдан алддаг болох нь тогтоогджээ. iPhone 12 Pro утсыг хоёр цаг хагас хугацаанд ашиглахад 18 хувийн цэнэг үлдсэн байна.

Мөн ийм сул талыг “Engadget” цахим порталын шинжээчид онцолжээ. iPhone 11 утасны хэрэглэгчдийн урмыг шинэ загвар хугалах болно гэж тэд бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Apple”  компани iPhone утасны iPhone 12, iPhone 12 mini, iPhone 12 Pro болон iPhone 12 Pro Max загваруудыг танилцуулсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.