Алтанбулаг боомтоор 70 иргэнийг татан авав

Алтанбулаг боомтоор 70 иргэнийг татан авав

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь хилийн Алтанбулаг боомтын авто замын шалган нэвтрүүлэхээр өнөөдөр 70 орчим иргэнийг татан авав.

Иргэдийг тусгай зориулалтын автобусаар нийслэл Улаанбаатар хотод  авч ирж, “Баянбайгаль” амралтын газарт тусгаарлаж буй талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ олноор нь бус цөөн цөөнөөр нь оруулж ирж эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн асуулга авч ОХУ-ын талтай тохиролцон нарийн зохион байгуулалтаар оруулж ирж байна.

Энд ХХЕГ-ын хилийн ангийн алба хаагчид, МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын улсын байцаагч нар, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.