Москвад үйлдэх гэж байсан халдлагыг таслан зогсоожээ

Москвад үйлдэх гэж байсан халдлагыг таслан зогсоожээ

ОХУ-ын Улсын аюулгүй байдлын алба тус улсын нийслэлийн бүсэд үйлдэх гэж байсан террорист халдлагыг таслан зогсоожээ.

Тусгай албаны олон нийттэй харилцах төвөөс мэдээлснээр, хүчнийхэн нийслэлийн бүсэд явуулсан ажиллагаагаар Төв Азийн бүс нутгаас гаралтай, 1999 онд төрсөн эрэгтэйг баривчилжээ. Уг этгээд олон улсын террорист байгууллагуудын босогчдын зааварчилгаар нийслэлийн бүс дэх засгийн газрын харьяа барилгуудын нэгд гар хийцийн тэсрэх бөмбөг ашиглан террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан байна.

Террористын нууц байрнаас олдсон гар хийцийн тэсрэх төхөөрөг хийдэг материалуудыг хурааж авсан бөгөөд ашиглаж байсан гар утаснаас нь террористуудтай халдлага үйлдэх төлөвлөгөөнийхөө талаар ярилцаж байсан мессэжүүд, тэсрэх төхөөрөмж хийх интернэтийн заавар, мөн террористуудын толгойлогч нарт тангараг өгч байгаа бичлэг олджээ.

Одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэж тус алба мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.