Хакер Трампын Твиттер хаягийн нууц үгийг тайлжээ

Хакер Трампын Твиттер хаягийн нууц үгийг тайлжээ

Нидерландын компьютерын аюулгүй байдлын мэргэжилтэн Виктор Геверс гэгч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Твиттер хаягийн нууц үгийг таван удаагийн оролдлогоор тайлжээ.

Түүний хэлснээр, Трамп Твиттер хаяг руугаа орохдоо “maga2020!” гэсэн нууц үг хэрэглэдэг бөгөөд энэ нь түүний сонгуулийн сурталчилгааны “Make America Great Again 2020!” урианы эхний үсгүүд юм.

Хожим нь түүнтэй АНУ-ын тусгай албанаас холбогдож, өөрийнх нь мэдээллийг хүссэн байна. Геверс тэдэнд өөрийн мэдээллийг явуулсны хариуд тэд талархал илэрхийлсэн байна.

Үүнээс ч өмнө Нидерландын хакерчид АНУ-ын Ерөнхийлөгчийн олон нийтийн сүлжээний эккаунтын нууц үгийг тайлж байсан удаатай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.