Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын чимгийг, Б.Бат-Оршихын харцага цолыг хураахаар болжээ

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын чимгийг, Б.Бат-Оршихын харцага цолыг хураахаар болжээ

Монголын тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглохдоо допинг хэрэглэсэн бөхчүүдийн цол, чимгийг хураахаар болжээ.

Тодруулбал үзүүрлэсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь, дунд шөвөгт шалгарсан улсын арлан Р.Пүрэвдагва нарын "Тод сонин", "Үнэн зоригт" чимгийг хассан бол улсын харцага Б.Бат-Оршихын харцага цолыг хураахаар болсон байна.

Мөн тэднийг 11 сарын хугацаанд барилдах эрхийг нь хасав.

ЭХ СУРВАЛЖ: http://www.mnb.mn/i/220476

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.