АНУ-д Чингис хааны тухай үзэсгэлэн гарч байна

АНУ-д Чингис хааны тухай үзэсгэлэн гарч байна

АНУ-ын Орегон мужийн Портленд хотод “Чингис хааны амьдрал ба өв” нэртэй үзэсгэлэн гарч байна.

Орегон мужийн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн музейгээс санаачлан дээрх үзэсгэлэнг зохион байгуулж буй аж.

Үзэсгэлэнг нээхээс өмнө Монголын эрдэмтэд болон 13 дугаар зууны Монголын байлдан дагууллын талаар дагнан судалдаг америк эрдэмтэд оролцжээ.

Энэхүү үзэсгэлэн тал нутаг, Монголчуудын сэргэн мандалт, Торгоны зам, Чингис хааны дараах Монгол, Өнөөгийн монгол гэсэн таван дэд сэдвээр гарч байна.

Чингис хааны тухай өгүүлэх энэхүү үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийсэн бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Эх сурвалж: Pamplin Media

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.