Майк Пенсийн туслахуудаас коронавирусний халдвар илэрчээ

Майк Пенсийн туслахуудаас коронавирусний халдвар илэрчээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хоёр туслахаас коронавирусний халдвар илэрсэн гэж түүний ажлын албанаас мэдээллээ.

Дэд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Марк Шорт шинжилгээний хариугаа мэдсэн даруйдаа тусгаарлагдаж, өөртэйгээ ойр байсан хүмүүсийг тогтооход тусалж эхэлсэн байна.

“М.Пенс болон түүний гэргий нарын шинжилгээний хариу өнөөдөр сөрөг гарсан бөгөөд биеийн байдал нь сайн байна” гэж дэд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Девин О’Мэлли мэдээлжээ.

Дэд Ерөнхийлөгчийн хувьд М.Шорттой ойр байсан хэдий ч Цагаан ордны холбогдох албатай зөвлөлдсөний дүнд Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дүрэм журмыг баримтлан товлосон ажлуудаа хуваарийн дагуу гүйцэтгэхээр болжээ.  

Мөн М.Пенсийн улс төрийн ахлах зөвлөх Марти Обст коронавирусээр халдварласан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.