УОК: Алтанбулагийн боомтоор жолооч нарыг НЭВТРҮҮЛЭХГҮЙ

УОК: Алтанбулагийн боомтоор жолооч нарыг НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Өнөөдөр /2020.10.26/  Улсын Онцгой комиссын хуралдаан болж, улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Шадар сайд Я.Содбаатар “Улс хоорондын дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа жолооч нараас коронавирусний халдвар илрэх нь нэмэгдэж байгаа учраас Улсын Онцгой комисс тээврийн асуудлыг хэлэлцлээ. Дамжин өнгөрөх ачаа тээврийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1 гэхэд шинэ горимд оруулна. Улс хоорондын дамжин өнгөрөх тээвэр нь коронавирусний халдварыг тархаах хамгийн эрсдэлтэй цэгүүдийн нэг. Ачаа тээвэр орж ирж буй найман боомтод эрсдэлийн үнэлгээ хийсэн. Цаашид Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор жолооч нарыг наашаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байна. Тээвэрлэгдэж ирсэн ачаа барааг боомт дээрээс авдаг байх зохицуулалт хийгдэнэ. Тодорхой хязгаарлалтын арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Г.Ганбаяр:Орон нутагт оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ 2020-10-26

Улсын гуравдугаар төв эмнэлэг Говь-Алтай аймагт сургалт зохион байгууллаа 2020-10-26

Улсын тусгай хамгаалалттай 16 сум бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашинтай боллоо 2020-10-26

Оюутнууд спортын V наадамдаа оролцохоор бэлтгэлээ базааж эхэллээ 2020-10-26

Цөмийн зэвсгийг олон улсын эрх зүйн хүрээнд хориглохоор боллоо 2020-10-26

УОК: Алтанбулагийн боомтоор жолооч нарыг НЭВТРҮҮЛЭХГҮЙ 2020-10-26

Ирэх сард 10 удаагийн нислэг үйлдэнэ 2020-10-26

Будапешт-Улаанбаатарын нислэгээр 90 иргэн ирж байна 2020-10-26

“Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020”-ийн нээлтийн ёслолыг таван сая үзэгч үзжээ 2020-10-26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2020-10-26

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан боллоо 2020-10-26