Ирэх сард 10 удаагийн нислэг үйлдэнэ
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбоотойгоор 11 дүгээр сард нийт 10 удаагийн нислэг үйлдэх урьдчилсан хуваарь гарсан талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр болсон УОК-ын хуралдаанаар мэдэгдлээ. Үүнд:
- Сөүл-Улаанбаатарын чиглэлд 6 удаа,
- Франкфурт-Улаанбаатарын чиглэлд 1,
- Токио-Улаанбаатарын чиглэлд мөн 2,
- Алматы-Улаанбаатарын чиглэлд 1 нислэг үйлдэх хуваарь гараад байна.
Өнөөдрийн байдлаар 98 удаагийн тусгай нислэгээр 19.519 иргэнийг эх орондоо авчираад байна. 2020 оны нэгдүгээр сараас хойш авто зам болон агаарын замын боомтоор 26.100 иргэн эх орондоо иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.