Монгол Улс эхийн эндэгдлийг 20 жилийн хугацаанд бууруулсныг сайшаав
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Каори Ишикава НҮБ-ын Хүн амын сангаас Улс орны VI хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын бэлгийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийг сайжруулах, коронавируст халдварын эсрэг Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг танилцуулав. Тэрбээр Монгол Улс эхийн эндэгдлийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд амжилттай бууруулсныг сайшааж, уг амжилтаа цаашид бататгахад НҮБ-ын Хүн амын сангаас Засгийн газрын үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн коронавируст халдварын цар тахлын үед эмзэг бүлгийн хүн амын дунд гэр бүл төлөвлөлт орхигдож болзошгүй байгаа талаар анхааруулж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа жендерт суурилсан хүчирхийлэл, зайлсхийж болох эхийн эндэгдлээс сэргийлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй байна гэлээ. Мөн Хүн амын сан болон бусад түншээс тус байгууллагаар дамжуулан олгож байгаа санхүүгийн дэмжлэгийг эрүүл мэндийн салбарын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зарцуулах болно гэдгээ дахин нотлов.
Уулзалтад Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хүн амын сангийн ажилтан Б.Шинэтөгс, Ч.Оюун, ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар байлцав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.