АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон тухай хэвлэлд мэдээлж байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав.

-Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулмаар байна. Та хариулт өгнө үү.

-Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгасан. Яг өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 468 хэрэг шалгагдаж байгаа. 404 нь хэрэг бүртгэлтийн, 64 нь мөрдөн байцаалтын хэрэг. Эдгээр хэргийн алинд ч УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгасан зүйл байхгүй. Худал ташаа мэдээллийг түгээж, улс төрийн өнгө аясаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсэж байна.

-УИХ-ын гишүүн Сү.Батболдын хэргийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлж байгаа. 

-УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна.

-УИХ-ын гишүүн Д.Ганбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн татаж АТГ шалгаж байгаа гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ үнэн үү?

-Одоогоор АТГ-аас шалгаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүн байхгүй.

ЭХ СУРВАЛЖ: Авлигатай Тэмцэх газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгөв 2020-10-27

“Монголын оюутны спортын V наадам”-ын бүртгэл үргэлжилж байна 2020-10-27

Монгол Улс эхийн эндэгдлийг 20 жилийн хугацаанд бууруулсныг сайшаав 2020-10-27

Арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ 2020-10-27

Хяналт шалгалтад 335 барилга байгууламжийг хамруулж, 1321 зөрчлийг илрүүллээ 2020-10-27

АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй 2020-10-27

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Н.Ганболдод хүндэтгэл илэрхийллээ 2020-10-27

Боловсрол, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав 2020-10-27

Ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ 2020-10-27

Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансаа гаргажээ 2020-10-27

Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэлэв 2020-10-27