Дэлхийн зах зээл дээр алтны ханш өслөө.

Дэлхийн зах зээл дээр алтны ханш өслөө.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болон коронавируст цар тахлын тохиолдол нэмэгдэж эхлэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дээр алтны ханш өслөө.

Давааг гарагийн арилжаагаар нэг унц алтны үнэ 1900 ам.долларыг давж өссөн байна.

Тодруулбал алтны спот ханш 0.3 хувиар өсөж 1903.3 ам.долларт хүрсэн бол алтны фючерс ханш 0.1 хувиар өсөж 1907.2 ам.долларт хүржээ.

“Зарим шинжээчид АНУ-ын эдийн засгий төлөвийг өөдрөгөөр хэлж эхэлсэн. Түүнчлэн коронавируст цар тахлаас шалтгаалж алтны ханш он гарснаас хойш хэлбэлзэлтэй байгаа нь нөлөөлж байна” гэж Австралийн түүхий эдийн шинжилгээний ABC Bullion компанийн менежер Николас Фраппелл ярьжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар алтны ханшийн өсөлт тийм ч удаан хадгалагдахгүй бөгөөд коронавируст цар тахлын нөхцөл байдал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалан хэлбэлзэнэ гэж дүгнэж байна.


Эх сурвалж: Mining

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.