Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мён Бак удахгүй дахин хоригдох нь тодорхой боллоо

Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мён Бак удахгүй дахин хоригдох нь тодорхой боллоо

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мён Бакад оногдуулсан ялыг хөнгөвчлөх эсэх асуудлаар дээд шүүхийн хуралдаан боллоо. Тэрээр авилга болон улсын хөрөнгийг шамшигдуулсанд хэрэгт буруутгагдаж, 17 жилийн хоригдох ялыг Сөүл хотын шүүхээс сонсоод байгаа юм. Экс ерөнхийлөгч ялаа хөнгөрүүлэх хүсэлт гарган давж заалдсан ч  дээд шүүх өмнөх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Ли Мён Бак 2008 оноос 2013 оны хооронд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан.  Харин  тэрбээр  ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа авилга болон төрийн эд хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутгагдсан юм. Сөүл хотын дүүргийн шүүх түүнийг  дээрх хоёр хэрэгт буруутай гэж үзэн, 15 жилийн хорих ялыг оногдуулсан билээ.

Энэхүү хэрэг дараагийн шатанд Сөүл хотын   шүүх дээр очиж, тус шүүхээс хэргийг улам бүр хүндрүүлж, 17 жилийн хорих ял болгосон юм. Ли Мён Бак анхан шатны шүүхийн үеэр илчлэгдсэнээс их хэмжээний мөнгийг авилгад авсан болох нь  2 дугаар сард явагдсан  Сөүл хотын шүүхийн үеэр тодорхой болж, шийтгэлийг хүндрүүлжээ.

Тэгвэл ерөнхийлөгч түүнд оногдуулсан хэрэгт буруугүй гэдгээ илэрхийлж,  түүний өмгөөлөгч Өмнөд Солонгосын дээд шүүхэд давж заалдсан юм.  Гэвч дээд шүүх эцсийн шийдвэрээ  гаргаж, өмнөх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсангүй. Ли Мён Бак-д 17 жилийн хорих ял оноосноос гадна 10 сая ам.долларын торгууль төлөхийг шаардаж байна. Ли Мён Бак нь  төрийн тэргүүний албанаас буусны дараа хоригдох ял сонссон Өмнөд Солонгосын 4 дэх ерөнхийлөгч асан болж байна. Тэрээр 2-р сараас хойш батлан даалтаар суллагдаад байсан юм. Дээд шүүхийн шийдвэр гарсан учраас удахгүй дахин хоригдох нь тодорхой байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр коронавирусаар халдварласан тохиолдол 125-аар нэмэгдэж нийт 26271-д хүрэв 2020-10-29

БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён Багийн ялыг хэвээр үлдээжээ 2020-10-29

BLACKPINK хамтлагын гаргасан цомог нь 1 сая гаруй борлогдожээ. 2020-10-29

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 114-өөр нэмэгдэж нийт 26385-д хүрэв. 2020-10-30

БНСУ, Монгол Улс 2021 оноос эхлэн бүс нутгийн худалдааны гэрээний дагуу тарифаа бууруулна 2020-10-30

Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мён Бак удахгүй дахин хоригдох нь тодорхой боллоо 2020-10-30

Өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм зөрчсөн хүнд хорих ял оноолоо 2020-10-30

Япон, Өмнөд Солонгосын албаны хүмүүс дайны үеийн хөдөлмөрийн асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ 2020-10-30

Өмнөд Солонгост коронавирусын шинэ тохиолдол 127 нэмэгдэж нийт 26511 болж өссөн байна 2020-10-31

Хунтайж Уиллиам дөрөвдүгээр сард халдвар авчээ 2020-11-02

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр халдварласан тохиолдол 97-оор нэмэгдэж нийт 26732-д хүрэв 2020-11-02