Өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм зөрчсөн хүнд хорих ял оноолоо

Өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм зөрчсөн хүнд хорих ял оноолоо

Хорио цээрийн дэглэм зөрчиж өөрөө коронавирусын халдвар авсан нь тогтоогдохоос өмнө өөрийгөө тусгаарлах байрнаас хэд хэдэн удаа хууль бусаар гарч явсан хүнд Сөүл хотын шүүхээс хорих ял оноожээ.

Сөүлийн Баруун дүүргийн шүүхээс хорио цээрийн дэглэм зөрчсөн 29 настай хүний хэргийг хэлэлцэн тус улсын “Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэж түүнд 6н сар хорих, 2 жил тэнсэн харгалзах, 120 цаг нийгэмд тустай ажил албан хийлгэх ялыг оноосон тухай мэдээллээ.

Өнгөрөгч 5-р сарын сүүлчээр тухайн иргэний ажиллаж байсан байранд “COVID-19”-ийн тархалт илэрсэн тул холбогдох эрүүл мэндийн байгууллагаас түүнийг 6-р сарын 9-ний  өдрийг хүртэл гэртээ өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Гэвч тэрээр 6-р сарын 5-8-ны хооронд гэрээсээ зөвшөөрөлгүй дөрвөн удаа гарч, ойролцоох супермаркетаар үйлчлүүлэхийн зэрэгцээ янз бүрийн газар, тэр дундаа нийслэл Сөүл хотоос баруун хойд зүгт орших “Гуянг” зэрэг хотуудаар аялсан байна. Гэтэл үүний дараа тун удалгүй тэрээр Корона вирусын халдвар авсан болох нь тогтоогдсон юм.

"Өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэмийг санаатайгаар зөрчих нь үндэстний аюулгүй байдлын эсрэг ноцтой аюул заналхийлэл бөгөөд нийгэмд асар их эрсдэл, зардал дагуулж болзошгүй тул буруушаах үндэслэл хангалттай байна" гэж шүүх үзсэн байна.

Мөн цаашид ийм тохиолдлуудад "Зөрчил гаргасан тоо, зорилго, зөрчлийн явцад туулсан зам, тухайн иргэний Корона вирусын онош зэргийг харгалзан үзэж асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй" гэж шүүхээс мэдэгдэв.

БНСУ-ын “Халдварт өвчний хяналт, Урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн дагуу өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг нэг жил хүртэлх хугацаагаар шоронд хорих эсвэл 10 сая вон(8,867 доллар)-ийн торгууль ногдуулж болох үндэслэлтэй юм байна.

Эх сурвалж : Сөүл хот, Ёнхап агентлаг /10-р сарын 30/

Орчуулж, Эмхтгэсэн : Д.Тодням 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён Багийн ялыг хэвээр үлдээжээ 2020-10-29

BLACKPINK хамтлагын гаргасан цомог нь 1 сая гаруй борлогдожээ. 2020-10-29

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 114-өөр нэмэгдэж нийт 26385-д хүрэв. 2020-10-30

БНСУ, Монгол Улс 2021 оноос эхлэн бүс нутгийн худалдааны гэрээний дагуу тарифаа бууруулна 2020-10-30

Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мён Бак удахгүй дахин хоригдох нь тодорхой боллоо 2020-10-30

Өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм зөрчсөн хүнд хорих ял оноолоо 2020-10-30

Япон, Өмнөд Солонгосын албаны хүмүүс дайны үеийн хөдөлмөрийн асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ 2020-10-30

Өмнөд Солонгост коронавирусын шинэ тохиолдол 127 нэмэгдэж нийт 26511 болж өссөн байна 2020-10-31

Хунтайж Уиллиам дөрөвдүгээр сард халдвар авчээ 2020-11-02

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр халдварласан тохиолдол 97-оор нэмэгдэж нийт 26732-д хүрэв 2020-11-02

Монгол Улсад Солонгос хэлний сургалтын төслийг өргөжүүлнэ 2020-11-03