А.Амбасэлмаа: Хөрш ОХУ-д халдварын эрсдэл маш өндөр байна

А.Амбасэлмаа: Хөрш ОХУ-д халдварын эрсдэл маш өндөр байна

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хийсэн мэдээлэлдээ “Хөрш ОХУ-д халдварын эрсдэл маш өндөр байна. Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа коронавирусний халдварын тохиолдлын 60 гаруй хувь нь Оросоос ирсэн” гэлээ.

Манай улсад бүртгэгдсэн 356 тохиолдлын 314-ийг нь эмчилжээ. Өвчлөлийг хүйсээр илэрхийлвэл эрэгтэй хүмүүс давамгайлж байгаа бөгөөд 2-84 настай хүмүүс халдварт өртсөн байна. 15 хүртэлх насны 12 хүүхэд өвчилжээ.

Манай улсын хувьд өвчтөнүүдийг эмчлэх ор хоног 14-64 байгаа аж.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа иргэдэд хандан хүүхдүүдээ хичээлийн бус цагаар гадуур сэлгүүцүүлэхгүй байж, иргэн бүр амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл ахуйн дэглэм барихыг уриаллаа.

Хойд хөрш ОХУ-д 1.7 сая хүн өвчилж, 29509 хүн нас бараад байна. Тус улсад хоногт 19404 хүн өвчилж, 292 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.