Хакүхо 11 дүгээр сарын башёд барилдахгүй

Хакүхо 11 дүгээр сарын башёд барилдахгүй

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо энэ сарын тэмцээнд гэмтлийн улмаас барилдахгүй болжээ. Миягино дэвжээнээс Сүмо бөхийн холбоонд “Ёкозүна Хакүхо баруун өвдөгний мэс засал, мэс заслын дараах цус багадалт гэсэн оноштойгоор 14 хоногийн эмчилгээ шаардлагатай боллоо” гэсэн акт гаргаж өгсөн байна.

Их аварга анх удаагаа гурван башё дараалан тэмцээнд зодоглосонгүй. Ёкозүна Какүрюү ч 11 дүгээр сарын тэмцээнд барилдахгүй тул хоёр тэмцээн дараалан аваргууд гэмтлээр зодоглохгүй болж байгаа юм. Энэ нь 1949 оноос хойш анх удаа тохиолдож байгаа гэнэ.   

Хакүхо долоодугаар сарын тэмцээнд баруун өвдгөө гэмтээж, наймдугаар сард хагалгаанд орсон. Намрын тэмцээнийг өнжөөд 10 дугаар сараас бэлтгэлдээ гарсан ч бэртэл бүрэн эдгэсэнгүй.

Сүмогийн холбооны шүүлт хариуцсан ояката Исэгахама “Аваргууд зодоглохгүй нь тун харамсалтай. Гэхдээ гэмтэлтэй байгаа учир ямар ч арга алга. Тэд өөрсдөө хүслээрээ тэмцээнд зодоглоогүй хэрэг биш. Нэгдүгээр сарын тэмцээнд эрүүл энх барилдахад болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

А.Амбасэлмаа: Хөрш ОХУ-д халдварын эрсдэл маш өндөр байна 2020-11-06

Гавъяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээн “Хангарьд палас”-т эхэллээ 2020-11-06

Г.Хэрлэн “ТОП-66” тэмцээнд түрүүллээ 2020-11-06

Цахим жор бичилтийн шинэчлэлт, хэрэгжилтийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг боллоо 2020-11-06

Дотооддоо коронавирусний халдвар авсан АНХНЫ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ 2020-11-06

Хакүхо 11 дүгээр сарын башёд барилдахгүй 2020-11-06

Дэлхийн худалдааны байгууллагатай Монгол Улсын худалдааны бодлогын илтгэлийн төсөл хэлэлцэж байна 2020-11-06

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг томилж, чөлөөлөв 2020-11-06

Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа 2020-11-06

ХӨСҮТ-ийн Био аюулгүй ажиллагааны III зэрэглэлийн лабораторийн үйл ажиллагааг 14 хоногийн дотор эхлүүлэхийг үүрэг болголоо 2020-11-06

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2020-11-07