АНУ-ын дэлхийд тэргүүлэх байр суурийг сэргээнэ гэж Ж.Байден мэдэгдэв

АНУ-ын дэлхийд тэргүүлэх байр суурийг сэргээнэ гэж Ж.Байден мэдэгдэв

АНУ-ыг янз бүрийн тэр дундаа коронавирусний цар тахалтай тэмцэх чиглэлд дэлхийд тэргүүлэх байр суурийг нь сэргээнэ гэдгээ Ардчилсан намын гишүүн Жозеф Байден мэдэгджээ. Түүнийг Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж үзэж байгаа билээ.

“Надад болон шинээр сонгогдсон дэд ерөнхийлөгч Камала Харрист Америкийн ард түмэн итгэл хүлээлгэсэнд баярлаж байна. Бид америкчуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахад бэлэн байна. Энэ ажил өнөөдрөөс эхэлж байна" гэж Байден хэлэв.

“COVID-19”-н тархалтад хяналт тавьж, хувийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сэргээж, хэвийн амьдралдаа эргэн орохын тулд бид чадах бүхнээ хийнэ. Коронавирусний вакцин хэрэглээнд нэвтрэхээс өмнө Америкийн 200 мянга орчим иргэн нас барж магадгүй байна. Амны хаалтаа зүүх нь халдварт өвчнөөс хамгаалах хамгийн хүчтэй зэвсэг юм. Амны хаалтаа зүүснээр тав тухыг алдагдуулахгүй” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.

Даваа гарагт Ж.Байдены шилжилтийн багийн цахим хуудаст коронавирусний цар тахалтай тэмцэх тусгай комисс байгуулах тухай мэдээлэл гарчээ. Комиссыг Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын газрын дарга Дэвид Кесслер, Эрүүл ахуйн ерөнхий эмч байсан Вивек Марти, Йелийн их сургуулийн профессор Марселл Нуньес-Смит нар удирдах аж. Үүнээс гадна комиссын бүрэлдэхүүнд 10 шинжээч багтжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.