Nikkei: Японы Ерөнхий сайд ирэх оны хоёрдугаар сард АНУ-д айлчилна

Nikkei: Японы Ерөнхий сайд ирэх оны хоёрдугаар сард АНУ-д айлчилна

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийг нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөсний дараа ирэх оны хоёрдугаар сард тус улсад анхны айлчлалаа хийхээр төлөвлөж байна гэж “Nikkei” сонин Японы Засгийн газрын эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн таамаглалаар сонгуульд ялсан нь тодорхой болсон Жозеф Байдентай уулзах үеэрээ Сүга Япон-Америкийн стратегийн эвслийн ач холбогдлыг дахин нотлохоос гадна, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, дэлхийн дулаарлын асуудлыг хөндөхөөр төлөвлөж байгаа аж. Айлчлалын зохион байгуулалт юуны түрүүнд коронавирусний цар тахлын нөхцөл байдлаас хамаарна. Айлчлалын товыг өөрчилж магадгүй байна.

“Nikkei” сонинд тэмдэглэж буйгаар, Японы Засгийн газар Дональд Трампыг улиран сонгогдсон тохиолдолд тангараг өргөх ёслолоос өмнө айлчлалыг зохион байгуулах хувилбарыг судалж хэлэлцжээ.

Сүга Байденд ялсанд нь хэдийнээ баяр хүргэсэн бөгөөд Японы Засгийн газар ч мөн дипломат сувгаар баярын мэндчилгээ явуулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.