Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

МОСКВА. /TASS/Хятадын Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болж нэмэгдсэн байна. Энэ тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдэгджээ.


Тус хорооны мэдэгдсэнээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 62400 давсан бол 1400 гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.


Пүрэв гарагийн байдлаар коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 62000 байсан, тус өвчнөөр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2029 болж нэмэгдсэн тухай эрх баригчид мэдээлсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.