Гараа угаах, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, бээлий өмсөх зэрэг коронавирусний халдвараас хамгаална
Гараа угаах, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, бээлий өмсөх зэрэг коронавирусний халдвараас хамгаалах өдөр тутмын арга хэмжээн дээр давхар ам зайлагч хэрэглэх нь халдвараас хамгаалах үр дүнтэй арга гэсэн дүгнэлтэд олон улсын хараат бус “Microbac Laboratories” лабораторийн судлаачид дүгнэжээ.
Судлаачид 0.07 хувийн Cetylpyridinium Chloride (СРС) агуулсан ам зайлагч коронавирусний уургийн идэвхжлийг 99.9 хувиар ам зайлснаас хойш 30 секундийн дотор дарангуйлдаг болохыг тогтоожээ. Гэхдээ ам зайлагчаар амны хөндийг зайлснаар халдвар хүнээс хүнд дамжих явдлыг бүрэн зогсооно гэсэн баталгаа байхгүй гэж эрдэмтэд онцолсон байна.
Cetylpyridinium Chloride (СРС) нь шүд цоорох, өнгөр тогтохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй амны хөндийн эрүүл ахуйн үр дүнтэй, нянгийн эсрэг хэрэгсэл юм. Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй Cetylpyridinium Chloride нь зарим төрлийн вирусний эсрэг өндөр үр дүнтэй аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.