Буриадад 237 хүн шинээр халдвар авчээ.
Буриадын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газраас 11 дүгээр сарын 13-ны өглөөний байдлаар коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 14603-т хүрлээ гэж мэдэгдлээ. Үүнээс 60 хувь болох 8710 нь нийслэл Улаан-Үдэд оногдож байна.
Сүүлийн 24 цагт Буриадад 237 хүн шинээр халдвар авчээ. Энэ нь нэг өдөрт илэрсэн халдварын тоогоор 11 дүгээр сарын 1, 3-нд гарсан сөрөг рекордыг давтаж байгаа хэрэг юм.
Буриадад халдвар аравдугаар сарын 20-ноос эрс нэмэгдэж, өдөр бүр 200-гаас дээш халдвар илэрч байна.
Нийт халдвар авсан өвчтөнүүдийн 64 хувь болох 9489 хүн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт зургаан хүн нас барж, эндэгсдийн тоо 273-т хүрчээ.
Одоо 2225 хүн эмчлүүлж байгаагийн 26 нь хүүхэд. 1711 хүний биеийн байдал хүнд байгаа ажээ. Сэхээн амьдруулах тасагт 110 хүн эмчлүүлж байна.
Буриадын эмнэлгийн орны 83 хувь нь дүүрээд байна. Гэрээр 2616 хүн эмчлүүлж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.