БНХАУ-ын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг уриалжээ

БНХАУ-ын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг уриалжээ

БНХАУ-ын цэрэг-иргэний интеграцийн бодлогыг зөвөөр авч үзэж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр Хятадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг тус улсын Гадаад хэргийн яам АНУ-д уриалжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниудад хөрөнгө оруулахыг америкчуудад хориглосон зарлиг гаргасантай холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинь ийнхүү мэдэгдсэн байна.

Манай улс компаниудынхаа хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаална гэж Ван Вэньбинь хэлээд, АНУ-ын Засгийн газар Хятадын цэрэг-иргэний интеграцийн бодлогыг улс төрийн сэдэлтэйгээр гүтгэж, Хятадын аж ахуй нэгжүүдэд шахалт үзүүлснээр эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэж мэдэгджээ.

“Ийм төрлийн үйлдэл нь зах зээлийн өрсөлдөөний зарчим болон олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмуудыг ноцтой зөрчиж байгаагаас гадна Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд ихээхэн саад учруулж байна” гэж тэрбээр хэлжээ.

Мөн хэвлэлийн төлөөлөгч алдаатай шийдвэрээ хүчингүй болгохыг АНУ-д уриалсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголоос хандивласан хонины сүүлийн хэсгийг БНХАУ-д авчирч байна 2020-11-13

Швед улс коронавирусний халдварын анхны давлагааны үеэр хөл хорио тогтоогоогүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. 2020-11-13

Уханьд импортын үхрийн махны сорьцоос халдвар илэрчээ 2020-11-13

Дэлхий дахинд хоногт коронавирусний халдварын 628 136 шинэ тохиолдол бүртгэгдсэн 2020-11-14

“Ливерпул” клубийн довтлогч Мохамед Салахын коронавирусээр халдварлажээ 2020-11-14

БНХАУ-ын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг уриалжээ 2020-11-14

ОХУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 22702-оор нэмэгдэж 1903253-т хүрлээ 2020-11-14

Австрид ирэх мягмар гаргаас гурван долоо хоногийн хөл хорио тогтооно 2020-11-15

Украины Эрүүл мэндийн сайд халдвар авчээ 2020-11-15

Японы ДНБ сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үзүүлэлтийг харуулжээ 2020-11-16

Борис Жонсон коронавирус тээгчийн ойр хавьтал болсны улмаас тусгаарлагджээ 2020-11-16