ОХУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 22702-оор нэмэгдэж 1903253-т хүрлээ

ОХУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 22702-оор нэмэгдэж 1903253-т хүрлээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын тохиолдлын тоо 22702-оор нэмэгдсэнээр халдвар авсан хүний нийт тоо 1903253-т хүрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб өнөөдөр мэдээллээ.

“Өмнө нь энэ сарын 13-ны баасан гарагт халдвар авсан хүний тоо хамгийн олноор /21983/ нэмэгдээд байсан бол бямба гарагт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо уг үзүүлэлтийг давлаа” гэж тус штаб мэдээлжээ.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын 28.3 хувь буюу 6427 нь нийслэл Москва хотод илэрчээ. ОХУ-д өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан 1425529 хүн эдгэрч, 32834 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Швед улс коронавирусний халдварын анхны давлагааны үеэр хөл хорио тогтоогоогүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. 2020-11-13

Уханьд импортын үхрийн махны сорьцоос халдвар илэрчээ 2020-11-13

Дэлхий дахинд хоногт коронавирусний халдварын 628 136 шинэ тохиолдол бүртгэгдсэн 2020-11-14

“Ливерпул” клубийн довтлогч Мохамед Салахын коронавирусээр халдварлажээ 2020-11-14

БНХАУ-ын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг уриалжээ 2020-11-14

ОХУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 22702-оор нэмэгдэж 1903253-т хүрлээ 2020-11-14

Австрид ирэх мягмар гаргаас гурван долоо хоногийн хөл хорио тогтооно 2020-11-15

Украины Эрүүл мэндийн сайд халдвар авчээ 2020-11-15

Японы ДНБ сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үзүүлэлтийг харуулжээ 2020-11-16

Борис Жонсон коронавирус тээгчийн ойр хавьтал болсны улмаас тусгаарлагджээ 2020-11-16

“SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгийг ОУСС руу хөөргөжээ 2020-11-16