Японд хоёр сурагч коронавирусээр халдварлажээ
ТОКИО. /TASS/. Японы хойд нутгийн Хоккайдо мужид коронавирусний халдварын гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь хүүхдүүд болох тухай мужийн засаг захиргаанаас мэдээлжээ.
Мужийн эрх баригчдын мэдээлснээр, Нака-Фурано тосгоны бага сургуульд сурдаг эгч дүү хоёр халдвар авчээ. Уг тосгон нь Азийн жуулчид олноороо очдог уулын цанын баазын хажууд оршдог байна. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тэд эдгэрч байгаа ажээ.
Халдвар авсан өөр нэг эмэгтэй бол Саппоро хотын олон улсын нисэх онгоцны буудлын хорио цээрийн албанд ажилладаг 40 настай эмэгтэй юм.
Одоогийн байдлаар Японд коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 730 давсан байна. Тэдний дийлэнх нь Ёкохама хотын боомтод хоёр долоо хоног гаруй хөл хорионд байгаа “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.