БНСУ-аас 100 монгол иргэн МИАТ-ийн нислэгээр Ням гаригт ирнэ
БНСУ-д шинэ коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа. 2020 оны хоёрдугаар сарын 21-ний 09.00 цагийн байдлаар 156 хүн халдвар авсан нь тогтоогдож, нэг хүн нас барсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар 48185 гэж бүртгэгджээ.
Өмнөд Солонгосын халдварын гол голомт болж байгаа Тэгү хотод монгол оюутнууд олноор сурдаг.
Өчигдөр /2020.02.20/ оройн Бусан-Улаанбаатарын онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д ажиглалтад оруулаад байгаа юм. Тэгвэл нөгөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны Ням гаригт БНСУ-аас 100 монгол иргэн эх орондоо ирэхээр МИАТ-ээс онгоцны тасалбар авчээ.
Тэднийг Улаанбаатарт ирэхэд нь 14 хоног тусгаарлах юм байна. Өмнөд Солонгосоос ирж тусгаарлагдвал нэг хүний хоногийн зардал 50 мянган төгрөг гэж тооцоолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.