БНСУ-ын Засгийн газар COVID19-ийн вакциныг гэрээлэхээр яарахгүй байгаа
БНСУ-ын Засгийн газар COVID19-ийн вакциныг гэрээлэхээр яарахгүй байгаа.
БНСУ-ын Засгийн газар цар тахлын дэгдэлтийг зөв удирдлагаар барьж чадаж байгаа бөгөөд вакцины сөрөг нөлөөг ажиглах шаардлагатай хэмээн үзсэн байна.
"Халдвар авагсдын тоог харьцангүй бага тоонд барьж чадаж байхад яарч вакцинжуулалт хийх шаардлага байхгүй" гэж Олон улсын вакцин судлалын хүрээлэнгийн дарга Ий Чорүү байр сууриа илэрхийлж байсан.
БНСУ-ын Засгийн газар хорио цээрийн хатуу дэглэм тогтоохгүйгээр халдвар авсан иргэдийн орон сууц, хорооллын хэмжээнд хөдөлгөөнийг хэсэгчлэн хорьж, гэрээсээ гарахгүй иргэдэд хүргэлтээр хоол хүнсийг нь тээвэрлэж, зайлшгүй гарах шаардлагатай бол тусгай аппликэйшнээр хүрэх цэгийг тодорхойлуулж, хэрэв эрсдэл гарвал хавьтагч нарыг нэн даруй тогтоож, эртнээс 2 метрийн зай барих хөдөлгөөний улс даяар нэвтрүүлж, маскны борлуулалтын үнэ болон хүртээмжийг тогтворжуулах, эдийн засгийг сэргээхээр зөвхөн дотоодын гэлтгүй хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэдэд хүртэл буцалтгүй мөнгөн болон эрхийн бичгийн тусламж олгох, ажлын байраа хадгалсан аж аухйн нэгжүүдэд урамшуулал олгох, мэдээллийг нэг сувгаар нийтэд хүртээмжтэй хүргэх зэрэг арга хэмжээнүүдийг авч, амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Сүүлийн 6 хоног өдөрт дунджаар 200 орчим хүн шинээр халдвар авснаар бүртгэгдэж байгаа хэдий ч хатуу дэглэмтэй хөл хорио тогтоолгүй, Үндсэн хуулин дахь иргэдийн суурь эрхийг чадахаараа хадгалж байгаа, цар тахалтай зөв бодлогоороо амжилттай тэмцэж буй улс орнуудын нэг юм.
Гадаадын улс орнуудын амжилттай хэрэгжүүлж буй бодлогуудыг зөв нутагшуулах, бусдын алдаан дээр суралцаж, давтахгүй байх замаар бид ч COVID19-тэй амжилттай тэмцэж чадах арга замууд байна. БНСУ 2021 оны сүүлчээр вакцинжуулалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.