Ким Жөн Ун коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгахыг үүрэг болгожээ

Ким Жөн Ун коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгахыг үүрэг болгожээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг улам чангатгахыг өндөр албан тушаалтнууддаа үүрэг болгосон гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ.

Солонгосын төв телевизийн мэдээлснээр, Ким Жөн Ун Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны уулзалтад өнгөрсөн ням гарагт оролцжээ. БНАСАУ улс орондоо халдварын батлагдсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа юм.

Гэвч дэлхийн зарим оронд цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбоотойгоор коронавирусний халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ чангатгах хэрэгтэй байгаа талаар уг уулзалтад оролцогчид хэлэлцсэн байна.

БНАСАУ-ын удирдагч сонор сэрэмжтэй хэвээр байж, цар тахалтай тэмцэх улс орныхоо арга хэмжээнүүдийг төмөр мэт бат бөх болгохыг улс төрийн товчооны уулзалтад оролцогчдод үүрэг болгожээ.

Ташрамд дурдахад, БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден сонгуульд ялалт байгуулснаа зарласан талаар огт мэдээлээгүй байгаа юм.

Үүнээс үзэхэд Пёньян Ким Жөн Унтай найрсаг харилцаа тогтоосон Ерөнхийлөгч Дональд Трампын хийж буй мэдэгдлийг нягт ажиглаж байгаа бололтой байна. Д.Трампын хувьд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байгаа билээ.

Мөн БНАСАУ Ж.Байден улс орныг нь чиглэсэн ямар шийдвэрүүдийг гаргахад ихээхэн анхаарал хандуулж байгаа төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр 191-ээр нэмэгдэж нийт 28133-д хүрэв 2020-11-13

БНСУ-д “Дрон такси” үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байна. 2020-11-13

БНСУ-д Корона вирусийн халдвар анх гарснаас хойш өнөөдөр яг 300 хоног өнгөрөөд байна. 2020-11-14

БНАСАУ Ж.Байдены ялалтын талаар мэдэгдэл хийгээгүй хэвээр байна 2020-11-15

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр коронавирусаар халдварласан 223-аар нэмэгдэж нийт 28769-д хүрэв 2020-11-16

Ким Жөн Ун коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгахыг үүрэг болгожээ 2020-11-16

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 230-аар нэмэгдэж нийт 28998-д хүрэв 2020-11-17

БНСУ-д 11 сарын 19-ны 00 цагаас эхлэн төвийн бүсүүд хөл хорионы 1.5 шатруу шилжинэ 2020-11-17

БНСУ дахь Монголчууд бодибилдингээр өрсөлджээ 2020-11-18

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр коронавирусаар халдварласан 313-аар нэмэгдэж нийт 29331-д хүрэв 2020-11-18

БНСУ-ын Засгийн газар COVID19-ийн вакциныг гэрээлэхээр яарахгүй байгаа 2020-11-19